Jury

Дөрөвдүгээр бүлэг. Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн зохистой хэрэглээ

Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хууль 19 дүгээр зүйл. Мал, амьтны эмийн үлдцээс сэргийлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Мөрдөж эхэлсэн
2024-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

19.1.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мал, амьтны биед илрэх эмийн үлдцийн босго үзүүлэлт болон зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн эмийн нэр, тоон үзүүлэлтийн лабораторийн шинжилгээний дүнд үндэслэн олон улсын удирдамжийг баримтлан хариу арга хэмжээг хэрэгжүүлнэ.

19.2.Мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд эмийн үлдцийг илрүүлэх, тодорхойлох, баталгаажуулахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргыг хэрэглэнэ.

19.3.Эмийн үлдцийг илрүүлэх, хэмжээг тодорхойлох, эрсдэлийг үнэлэх, хянах төлөвлөгөөг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.