Jury

Хоёрдугаар бүлэг. Эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлтийн бүртгэл, баталгаажуулалт

Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хууль 9 дүгээр зүйл. Эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, тэжээлийн нэмэлт, оношлуурын судалгаа, шинжилгээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Мөрдөж эхэлсэн
2024-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

9.1.Шинээр бүтээсэн эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуур нь эм зүй, эм судлал, хор судлал болон бусад судалгааны дүнгээр баталгаажсан байна.

9.2.Шинэ эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурын талаарх судалгааны тайланг мал эмнэлгийн эрдэм шинжилгээний, эсхүл дээд боловсролын байгууллагын Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулсан байна.

9.3.Хангамжийн байгууллага нь оношлуурыг шинээр хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 29.1-д заасан лабораториор үр дүнгийн харьцуулсан судалгааг хийлгэнэ.

9.4.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь судалгаа, шинжилгээний ажлыг гэрээ, захиалгаар гүйцэтгүүлэх, үр дүнг нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.