8.1.Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.төмөр замын тээврийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангах;
8.1.2.төмөр замын олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улсыг төлөөлөх;
8.1.3.төмөр замын тээврийн салбар дахь төрийн эзэмшлийн хувьцааны эрхийг төлөөлөх болон төрийн захиалгаар хийгдэх тээвэрлэлттэй холбоотой үйл ажиллагааг хууль, олон улсын гэрээнд заасны дагуу төрийг төлөөлөн хэрэгжүүлэх;
8.1.4.төмөр замын суурь бүтэц, салбар замын барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулахтай холбоотой ажлыг зохион байгуулах;
8.1.5.энэ хуулийн 14.1.1, 14.1.2, 14.1.3, 14.1.4-т заасан тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;
8.1.6.төмөр замын осол, зөрчлийг шинжлэн шалгах;
8.1.7.улс орны эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой зарим төрлийн ачаанд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу тээвэрлэлтийн давуу байдал олгох.
8.2.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу зөвшөөрөл олгох эрхээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн гэрээний үндсэн дээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.7-д заасан хуулийн этгээдэдшилжүүлэн гүйцэтгүүлж болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./