Jury

Хоёрдугаар бүлэг. Төмөр замын тээврийн талаарх төрийн зохицуулалт

Төмөр замын тээврийн тухай хууль 7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2025-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

7.1.Засгийн газар төмөр замын тээврийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.төмөр замын тээврийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтийг хангуулах, хяналт шалгалт хийх;

7.1.2.техник, эдийн засгийн судалгаанд үндэслэн төмөр замын суурь бүтцийн чиг тогтоох;

7.1.3.төмөр замын зурвас газрын ашиглах хугацааг тогтоох;

7.1.4.Монгол Улсын Хилийн тухай хуулийн 26.1-д заасан хилийн зурваст төмөр замын суурь бүтэц барихтай холбоотой асуудлыг шийдвэрлэх;

7.1.5.үйлдвэрлэлийн зориулалттай төмөр замын чиглэл тогтоох;

7.1.6.нийтийн төмөр замын царигийн асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

7.1.7.хууль тогтоомжид заасан бусад эрх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.