/Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төмөр замын тээврийн тухай хууль
Төмөр замын тээврийн тухай хууль нь 2023-07-07-нд батлагдсан, 49 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 2 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2023-07-07
- Мөрдөж эхэлсэн
- 2025-01-01
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-12
- Албан ёсны нэр
- ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ
Оршил
Агуулга
49 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
5 зүйлХоёрдугаар бүлэг Төмөр замын тээврийн талаарх төрийн зохицуулалт
5 зүйл- 6 дугаар зүйлУлсын Их Хурлын бүрэн эрх
- 7 дугаар зүйлЗасгийн газрын бүрэн эрх
- 8 дугаар зүйлТөмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
- 9 дүгээр зүйлАймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
- 10 дугаар зүйлТөмөр замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
Гуравдугаар бүлэг Төмөр замын тээврийн дүрэм, журам, тохирлын үнэлгээ
4 зүйлДөрөвдүгээр бүлэг Төмөр замын тээврийн зориулалттай газар
5 зүйлТавдугаар бүлэг Төмөр замын сүлжээ, суурь бүтцийн бүтээн байгуулалт
13 зүйл- 20 дугаар зүйлТөмөр замын сүлжээ
- 21 дүгээр зүйлТөмөр замын суурь бүтцийн зураг төсөл
- 22 дугаар зүйлТөмөр замын суурь бүтцийн барилгын ажил
- 23 дугаар зүйлТөмөр замын суурь бүтцийг ашиглалтад оруулах
- 24 дүгээр зүйлТөмөр замын суурь бүтцийн өмчлөл
- 25 дугаар зүйлТөмөр замын суурь бүтцийн үйлчилгээ
- 26 дугаар зүйлТөмөр замын суурь бүтцийн үйлчилгээнд тавих шаардлага
- 27 дугаар зүйлТөмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг
- 28 дугаар зүйлТөмөр замын суурь бүтцийн хувийн хэрэг
- 29 дүгээр зүйлТөмөр замын суурь бүтцийн хөдөлгөөнийг нээх, хаах
- 30 дугаар зүйлТөмөр замын суурь бүтэц, түүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах
- 31 дүгээр зүйлТөмөр замын суурь бүтцийг бусад дэд бүтэц, байгууламжтай уялдуулах
- 32 дугаар зүйлСалбар замын үйлчилгээ
Зургадугаар бүлэг Төмөр замын тээвэрлэлт
6 зүйлДолдугаар бүлэг Хөдлөх бүрэлдэхүүн
3 зүйлНаймдугаар бүлэг Төмөр замын тээврийн аюулгүй байдал
2 зүйлЕсдүгээр бүлэг Төмөр замын тээврийн тариф, даатгал
2 зүйлАравдугаар бүлэг Төмөр замын ажилтны хөдөлмөрийн харилцаа
2 зүйлАрваннэгдүгээр бүлэг Бусад
2 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь төмөр замаар зорчигч, ачаа тээвэрлэх, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, суурь бүтэц барих, суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүн өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Төмөр замын тээврийн хууль тогтоомж
2.1.Төмөр замын тээврийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль Монгол Улсын нутаг дэвсгэрт төмөр замын тээвэртэй холбогдсон харилцааг өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй зохицуулахад үйлчилнэ.
3.2.Метро, трамвай, соронзон болон тусгай загвар бүхий түүнтэй адилтгах нийтийн тээврийн төмөр замыг барих, ашиглахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.
14.4.Энэ хуулийн 14.1.2, 14.1.4-т заасан тусгай зөвшөөрлийг нэг хуулийн этгээдэд давхардуулан олгохыг хориглоно.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.