Jury

Хоёрдугаар бүлэг. Дээд боловсролын сургалтын байгууллага, зохион байгуулалт

Дээд боловсролын тухай хууль 6 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Эх сурвалжаас татсан
2026-10-12

6.1.Дээд боловсролын сургалтын байгууллага нь коллеж, дээд сургууль, их сургууль байна.

6.2."Монгол Улсын" болон "Үндэсний" гэсэн үг, түүний англи хэл дээрх орчуулга, барааны тэмдгийг зөвхөн төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад хэрэглэнэ.

6.3.Энэ хуулийн 6.1, 7.4-т заасан дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг техникийн зохицуулалтад үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

6.4.Цэрэг, цагдаагийн мэргэжлийн чиглэлийн сургалтын үйл ажиллагааг Боловсролын ерөнхий хуулийн 3.1.18-д заасан төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллага эрхэлнэ.

6.5.Энэ хуулийн 6.1, 7.4-т заасан дээд боловсролын сургалтын байгууллагад тавих техникийн зохицуулалтыг Засгийн газар батална.

6.6.Консерватор нь ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, техникийн болон дээд боловсрол эзэмшүүлэх шаталсан сургалттай хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллага байна.

6.7.Технологийн коллеж нь бүрэн дунд боловсрол, техникийн болон дээд боловсролын шаталсан сургалттай, дэд бакалавр, бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг дээд боловсролын сургалтын байгууллага байна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Боловсролын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль

    Заалт4

  3. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль

    Заалт12.6

  4. Техникийн зохицуулалт батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.