Jury

Хоёрдугаар бүлэг. Дээд боловсролын сургалтын байгууллага, зохион байгуулалт

Дээд боловсролын тухай хууль 7 дугаар зүйл. Их сургууль

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Эх сурвалжаас татсан
2026-10-12

7.1.Их сургууль нь дэд бакалавр, бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг сургалт, судалгаа, туршилт-үйлдвэрлэлийн байгууллага байна.

7.2.Их сургууль нь ахисан түвшний сургалт дагнан эрхэлж болно.

7.3.Их сургууль нь харьяалалдаа коллеж, технологийн коллеж, политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургууль, судалгааны лаборатори, төв, хүрээлэн, ахлах сургууль, дадлагын баазтай байж болно.

7.4.Их сургуулийг үйл ажиллагааны хүрээ, сургалт, судалгааны чиглэл, сургалтын хөтөлбөр, суралцагч, төгсөгчийн тоо, холбогдох бусад үзүүлэлтэд үндэслэн судалгааны, сургалтын, мэргэжлийн гэж ангилна.

7.5.Их сургууль нь сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор байж болно.

7.6.Багш бэлтгэх их сургууль нь харьяалалдаа цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуультай байж болно.

7.7.Соёл, урлаг, цэргийн мэргэжлийн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг их сургууль нь бүрэн дунд сургуультай /6-12 дугаар анги/ байж болно.

7.8.Судалгааны их сургуулийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хуулиар байгуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Төрийн өмчийн зарим их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Төрийн өмчийн их сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг өөрчлөн байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Журам шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  6. Журам шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.