Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Боловсролын ерөнхий хууль 9 дүгээр зүйл. Боловсролын болон сургалтын баримт бичиг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Эх сурвалжаас татсан
2026-10-14

9.1.Боловсролын баримт бичиг нь суралцагчийн эзэмшсэн боловсролын түвшин, мэргэжил болон чадамжийн түвшнийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн.

9.2.Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшсэн төгсөгчид гэрчилгээ, мэргэжлийн боловсрол эзэмшсэн төгсөгчид гэрчилгээ, үнэмлэх, техникийн болон дээд боловсрол эзэмшсэн төгсөгчид диплом олгоно.

9.3.Боловсролын болон сургалтын баримт бичгийн загвар, түүнийг хөтлөх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9.4.Сургалтын баримт бичиг суралцагчийн бүртгэл, мэдээлэл, багшийн журнал байна. Сургалтын баримт бичиг нь цахим хэлбэртэй байж болно.

9.5.Гадаад улсын боловсролын болон сургалтын баримт бичгийг Монгол Улсын боловсролын баримт бичигтэй дүйцүүлэх, багц цаг харилцан хүлээн зөвшөөрөх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9.6.Гадаад улсын, эсхүл олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг боловсролын сургалтын байгууллагаас Монгол Улсын боловсролын сургалтын байгууллагад шилжин суралцах тохиолдолд суралцагчийн эзэмшсэн чадамжийг үнэлж, дүйцүүлэх, багц цаг тооцох журмыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

9.7.Суралцагч нь тухайн түвшний боловсролын агуулгыг бүрэн эзэмшээгүй тохиолдолд аливаа боловсролын баримт бичиг олгохгүй.

9.8.Боловсролын баримт бичиг цаасан болон цахим хэлбэртэй байна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Журам, загвар батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Журам, загвар батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.