Jury

Гуравдугаар бүлэг. Хяналт тавих журам

Засгийн газар дахь хяналтын тухай хууль 7 дугаар зүйл. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-11-11
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар байгууллага, албан тушаалтны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлж дүгнэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, биелэлтэд нь хяналт тавьж, мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

7.2.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлан, мэдээлэл ирүүлэх, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.3.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хүн, хуулийн этгээдээс байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

7.4.Байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа чанартай, хүртээмжтэй, шуурхай эсэхэд хэрэглэгчийн үнэлгээ авах ажлыг зохион байгуулж дүн шинжилгээ хийнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Журам шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  6. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.