Jury

Гуравдугаар бүлэг. Хяналт тавих журам

Засгийн газар дахь хяналтын тухай хууль 10 дугаар зүйл. Хяналт шалгалт хийх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-11-11
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

10.1.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар дараах үндэслэлээр хяналт шалгалт хийнэ:

10.1.1.Засгийн газрын шийдвэрээр;

10.1.2.Ерөнхий сайд, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс өгсөн үүргийн дагуу;
/Энэ заалтад 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.3.өөрийн санаачилгаар;

10.1.4.өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу.

10.2.Засгийн газар дахь хяналт шалгалтын ажлын ерөнхий дүнг жил бүр Улсын Их Хуралд танилцуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.