Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Засгийн газар дахь хяналтын тухай хууль

Засгийн газар дахь хяналтын тухай хууль нь 2022-11-11-нд батлагдсан, 24 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 3 огноотой, хамгийн сүүлийнх нь 2025-06-25.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-11-11
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ЗАСГИЙН ГАЗАР ДАХЬ ХЯНАЛТЫН ТУХАЙ

Агуулга

24 зүйл

Хоёрдугаар бүлэг Байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд тавих хяналт

1 зүйл
  1. 5 дугаар зүйлБайгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд тавих хяналт

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилго

1.1.Энэ хуулийн зорилго нь захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хууль ёсыг сахиулах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, шийдвэрийн хэрэгжилтийг хянах, Засгийн газраас харьяа байгууллага, албан тушаалтанд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэхэд оршино.
/Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

2 дугаар зүйл. Засгийн газар дахь хяналтын хууль тогтоомж

2.1.Засгийн газар дахь хяналтын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан /цаашид "байгууллага, албан тушаалтан" гэх/, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавих хяналттай холбогдсон харилцааг зохицуулна.

3.2.Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй:

3.2.1.Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог, Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагаас бүрэн эрхийнхээ хүрээнд тавих хяналтын үйл ажиллагаа;

3.2.2.төрийн захиргааны төв байгууллагаас харьяа байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт;

3.2.3.гэмт хэрэг, зөрчлийн хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах, шийдвэрлэх, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, зэвсэгт хүчин, тагнуул, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах болон төрийн гадаад бодлогыг шууд хэрэгжүүлэхтэй холбоотой ажиллагаанд тавих хяналт.

3.3.Батлан хамгаалах болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цагдаа, тагнуул, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын энэ хуулийн 3.2.3-т зааснаас бусад үйл ажиллагаанд энэ хууль үйлчилнэ.

3.4.Энэ хуулийн 3.1-д заасан этгээдээс хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, шийдвэрийг хэрэгжүүлэхэд хяналт тавих ажиллагаанд энэ хууль үйлчилнэ.
/Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.