Jury

Тавдугаар бүлэг. Хяналт тавих байгууллага, албан тушаалтан, түүний чиг үүрэг

Засгийн газар дахь хяналтын тухай хууль 19 дүгээр зүйл. Засгийн газарт танилцуулга, мэдээлэл хүргүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-11-11
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

19.1.Ерөнхий хянан шалгагч хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан талаарх мэдээллийг энэ хуулийн 6.2-т заасан журмаар тогтоосон хугацаанд Ерөнхий сайд, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.2.Байгууллага, албан тушаалтны өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг хуульд заасан хугацаанд нэгтгэн Засгийн газрын хуралдаанд мэдээлнэ.

19.3.Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан тандалт судалгааны тайланг тухай бүр эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.4.Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг энэ хуулийн 7.2-т заасан журмаар тогтоосон хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.