Jury

Хоёрдугаар бүлэг. Байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд тавих хяналт

Засгийн газар дахь хяналтын тухай хууль 5 дугаар зүйл. Байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд тавих хяналт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-11-11
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

5.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага, албан тушаалтны дараах үйл ажиллагаанд хяналт тавина:

5.1.1.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа;
/Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

5.1.2.албаны чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаа, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт;

5.1.3.хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа;

5.1.4.дотоод хяналтын үйл ажиллагаа;

5.1.5.ил тод, нээлттэй байдлыг хангах үйл ажиллагаа;

5.1.6.мэдээлэл авах эрхийг хангах үйл ажиллагаа;

5.1.7.байгууллагаас хууль болон гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан төрийн тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа;

5.1.8.ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаа;

5.1.9.ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.