Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Далай ашиглах тухай хууль

Далай ашиглах тухай хууль нь 2022-06-03-нд батлагдсан, 64 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-06-03
Мөрдөж эхэлсэн
2022-07-01
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-12
Албан ёсны нэр
ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ

Оршил

/Шинэчилсэн найруулга/

Агуулга

64 зүйл

Зургадугаар бүлэг Далайн салбарын олон улсын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэх

26 зүйл

Нэгдүгээр дэд бүлэг

  1. 37 дугаар зүйлДалайд хүний аюулгүй байдлыг хангах

Хоёрдугаар дэд бүлэг

  1. 38 дугаар зүйлАврах ажиллагаа
  2. 39 дүгээр зүйлАврах ажиллагааны урамшуулал

Гуравдугаар дэд бүлэг

  1. 40 дүгээр зүйлХөлөг онгоц мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх

Дөрөвдүгээр дэд бүлэг

  1. 41 дүгээр зүйлДалайг хөлөг онгоцноос үүдэлтэй бохирдлоос сэргийлэх
  2. 42 дугаар зүйлДалайг хөлөг онгоцоор газрын тос тээвэрлэх үед бохирдуулахаас сэргийлэх
  3. 43 дугаар зүйлДалайг хөлөг онгоцоор хортой шингэн бодис тээвэрлэх үед бохирдуулахаас сэргийлэх
  4. 44 дүгээр зүйлБаглаа, боодолтой хортой бодисыг далайгаар тээвэрлэх үед далайг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх
  5. 45 дугаар зүйлДалайг хөлөг онгоцноос гарсан бохир усаар бохирдуулахаас сэргийлэх
  6. 46 дугаар зүйлДалайг хөлөг онгоцны хог хаягдлаар бохирдуулахаас урьдчилан сэргийлэх
  7. 47 дугаар зүйлХөлөг онгоцноос ялгарах агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх
  8. 48 дугаар зүйлДалайд бохирдол үүссэн тохиолдлыг мэдэгдэх ба зааварчилгааг дагах

Тавдугаар дэд бүлэг

  1. 49 дүгээр зүйлХөлөг онгоцны даацын тэмдэглэгээ
  2. 50 дугаар зүйлХөлөг онгоцыг даацын тэмдэглэгээний үзлэг, шалгалт
  3. 51 дүгээр зүйлХөлөг онгоцны даацын тэмдэглэгээний шаардлагаас чөлөөлөх нөхцөл

Зургадугаар дэд бүлэг

  1. 52 дугаар зүйлХөлөг онгоцны багтаамжийн хэмжилтийн гэрчилгээ
  2. 53 дугаар зүйлХөлөг онгоцны багтаамжийн хэмжилтийн гэрчилгээг хүчингүй болгох

Долдугаар дэд бүлэг

  1. 54 дүгээр зүйлДалайн нэхэмжлэхийн талаар хүлээх өөрийн хариуцлагыг хязгаарлах
  2. 55 дугаар зүйлХязгаарлалтад хамрагдах нэхэмжлэл
  3. 56 дугаар зүйлХязгаарлалтад хамруулахгүй нэхэмжлэл
  4. 57 дугаар зүйлХариуцлага хязгаарлахад саад болох үйлдэл
  5. 58 дугаар зүйлХариуцлагын ерөнхий хязгаарлалт
  6. 59 дүгээр зүйлХариуцлагын хязгаарлалтын сан үүсгэлгүйгээр хариуцлага хязгаарлах
  7. 60 дугаар зүйлХариуцлагын хязгаарлалтын сан
  8. 61 дүгээр зүйлСангийн хуваарилалт
  9. 62 дугаар зүйлБусад нэхэмжлэлд учрах саад

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор тээвэр хийх, далайн баялаг хайх, ашиглах, олборлох, загас агнах, далайн шинжлэх ухааны судалгаа хийх зэрэг далай ашиглах үйл ажиллагаа явуулах, далай дахь аюулгүй байдлыг хангах, далайн орчныг хамгаалах, хөлөг онгоц бүртгэх, далбааны эзэн улсын эрх, үүргийг хэрэгжүүлэх, хөлөг онгоц дээрх хөдөлмөрийн харилцаа, далайчны чадамжийн гэрчилгээг баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ хуулийн зорилт оршино.

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

2.1.Далай ашиглах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор тээвэр хийх, далай ашиглах үйл ажиллагаа явуулах иргэн, хуулийн этгээдэд улсын харьяалал, өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран үйлчилнэ.

3.2.Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоц дээр зөвхөн Монгол Улсын хууль үйлчилнэ.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.