Jury

Хоёрдугаар бүлэг. Далайн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын бүрэн эрх

Далай ашиглах тухай хууль 5 дугаар зүйл. Далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-06-03
Мөрдөж эхэлсэн
2022-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

5.1.Далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

5.1.1.далай ашиглах үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

5.1.2.далай ашиглахтай холбогдсон Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, тэдгээрт хууль тогтоомжийг нийцүүлж, биелэлтийг хангуулах;

5.1.3.Олон Улсын Далайн Байгууллагын конвенц, зөвлөмжийн хэрэгжилтэд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг Олон Улсын Далайн Байгууллагад хүргүүлэх;

5.1.4.гэрээний үндсэн дээр зарим чиг үүргийг төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлэх;

5.1.5.далайн эрэг бүхий улстай Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу далайн боомт ашиглах үйл ажиллагааг зохицуулах, зохион байгуулах.

5.2.Төрийн захиргааны төв байгууллагын харьяанд Далайн захиргаа ажиллана.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.