Jury

Гуравдугаар бүлэг. Хөлөг онгоц, багийн бүрэлдэхүүн, хөлөг онгоц дээрх хөдөлмөрийн харилцаа

Далай ашиглах тухай хууль 19 дүгээр зүйл. Хөлөг онгоц дээрх хөдөлмөрийн харилцаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-06-03
Мөрдөж эхэлсэн
2022-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

19.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцны багийн гишүүдийн хөдөлмөрийн харилцааг энэ хууль, Далайн хөдөлмөрийн тухай конвенц, Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай конвенцын дагуу зохицуулна.

19.2.Хөлөг онгоцны ахмад ээлжийн ажиллагааны найдвартай, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

19.3.Ээлжийн ажиллагааг багийн гишүүд хангалттай амарч, ээлжийн ажлаа бүрэн гүйцэтгэх чадвартай байхаар зохион байгуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.