Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хөлөг онгоцны бүртгэл, далбааны эзэн улсын хяналт

Далай ашиглах тухай хууль 25 дугаар зүйл. Хөлөг онгоцны зээлийн баталгааг бүртгэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-06-03
Мөрдөж эхэлсэн
2022-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

25.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоц, түүний хувьцаа нь зээл болон эд хөрөнгийн баталгаа болж болох бөгөөд Далайн захиргаа хөлөг онгоцны зээлийн баталгааг бүртгэж, гэрчилгээ олгоно.

25.2.Далайн захиргаа энэ хуулийн 25.1-д заасан баталгааг бүртгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авсан огноог цаг, минутаар нь бүртгэж, гарын үсэг зурж баталгаажуулна.

25.3.Хөлөг онгоц эзэмшигч зээлийн төлбөрөө бүрэн төлсөн бол энэ тухай баримт бичгийг бүртгүүлж, зээлийн баталгааг бүртгэлээс хасуулна.

25.4.Зээлийн баталгааг өөр этгээдэд шилжүүлэх бол шилжүүлэн авагчийг Далайн захиргаанд бүртгүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.