Jury

Дөрөвдүгээр дэд бүлэг

Далай ашиглах тухай хууль 44 дүгээр зүйл. Баглаа, боодолтой хортой бодисыг далайгаар тээвэрлэх үед далайг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-06-03
Мөрдөж эхэлсэн
2022-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

44.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн баглаа, боодолтой, эсхүл чингэлэг, цистернд хортой бодис тээвэрлэх бүх хөлөг онгоц энэ хуулийн 41.1-д заасан конвенцод заасны дагуу үзлэг, оношилгоонд хамрагдана.

44.2.Далайг баглаа, боодолтой хортой бодисоор бохирдуулахаас сэргийлэх нийцлийн баримт бичгийг хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага олгоно.

44.3.Хортой бодис тээвэрлэхэд ашиглаж байсан хоосон сав, баглаа, боодлыг хортой бодистой нэгэн адил үзэн далайг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор сав, баглаа, боодлыг цэвэрлэж, шаардлагатай арга хэмжээ авна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.