Jury

Тавдугаар бүлэг. Бусад зүйл

Кибер аюулгүй байдлын тухай хууль 24 дүгээр зүйл. Кибер аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-17
Мөрдөж эхэлсэн
2022-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

24.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

24.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

24.3.Байгууллага, хуулийн этгээд нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаагаа гэрээний үндсэн дээр бусдад хариуцуулсан нь байгууллага, хуулийн этгээдийг энэ хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.