Jury

Дөрөвдүгээр бүлэг. Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх

Кибер аюулгүй байдлын тухай хууль 23 дугаар зүйл. Зэвсэгт хүчний төв

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-17
Мөрдөж эхэлсэн
2022-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

23.1.Зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлыг хангах байгууллагын бүтцэд Зэвсэгт хүчний төв ажиллана.

23.2.Зэвсэгт хүчний төв дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

23.2.1.батлан хамгаалах салбарын мэдээллийн системд чиглэсэн кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, кибер халдлага, зөрчилд өртсөн мэдээллийн системийг нөхөн сэргээх;

23.2.2.гадны кибер халдлага, түрэмгийллээс хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

23.2.3.гадаад, дотоодын ижил чиг үүрэгтэй байгууллагуудтай мэдээ, мэдээлэл солилцож, хамтран ажиллах.

23.2.4.батлан хамгаалах салбарын кибер аюулгүй байдлыг хангах зориулалттай техник болон программ хангамжийг шалган баталгаажуулах, дүгнэлт гаргах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.