Jury

Гуравдугаар бүлэг. Кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоо

Кибер аюулгүй байдлын тухай хууль 10 дугаар зүйл. Засгийн газар

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-17
Мөрдөж эхэлсэн
2022-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

10.1.Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцооны дагуу Засгийн газар кибер аюулгүй байдлыг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг батлах;

10.1.2.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт кибер аюулгүй байдлыг хангах талаар тусгах, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

10.1.3.үндэсний хэмжээний кибер халдлагаас хамгаалах төлөвлөгөөг батлах;

10.1.4.кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв болон нийтийн төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, төвүүдийн ажиллах журам, тавигдах шаардлагыг батлах;

10.1.5.онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалтыг батлах;

10.1.6.төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг байгуулах, ашиглах журам, түүнд холбогдох байгууллагын жагсаалтыг батлах;

10.1.7.кибер аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусган шийдвэрлүүлэх;

10.1.8.Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны бүтэц, орон тоо, ажиллах журмыг батлах.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Жагсаалт батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам, жагсаалт батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Үндэсний стратеги батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Дүрэм, журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төвийн дүрэм, ажиллах журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 8Хураах
  1. "Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.