Jury

Гуравдугаар бүлэг. Кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоо

Кибер аюулгүй байдлын тухай хууль 12 дугаар зүйл. Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-17
Мөрдөж эхэлсэн
2022-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага кибер аюулгүй байдлыг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.кибер аюулгүй байдлыг хангах хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх;

12.1.2.кибер аюулгүй байдлын талаар хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

12.1.3.кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг тагнуулын байгууллага, зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлыг хангах байгууллагатай хамтран боловсруулах;

12.1.4.кибер аюулгүй байдлыг хангах талаар олон улсын болон гадаад улсын байгууллагатай хамтран ажиллах;

12.1.5.онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалтыг тагнуулын байгууллага, зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлыг хангах байгууллагатай хамтран боловсруулах;

12.1.6.кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх хуулийн этгээдийг бүртгэх;

12.1.7.кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр шинэ техник, технологи, инновац, судалгаа, шинжилгээний үйл ажиллагаа явуулах;

12.1.8.кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.