Jury

Дөрөвдүгээр бүлэг. Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх

Кибер аюулгүй байдлын тухай хууль 20 дугаар зүйл. Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төв

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-17
Мөрдөж эхэлсэн
2022-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

20.1.Кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, түүнд өртсөн дэд бүтэц, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий хүний нөөц, техник, технологийн чадавх, мэдээллийн сантай дараах төвүүд ажиллана:

20.1.1.кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв /цаашид "Үндэсний төв" гэх/;

20.1.2.кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв /цаашид "Нийтийн төв" гэх/;

20.1.3.кибер халдлага, зөрчилтэй тэмцэх зэвсэгт хүчний төв /цаашид "Зэвсэгт хүчний төв" гэх/.

20.2.Бусад хуулийн этгээд кибер халдлага илрүүлэх, таслан зогсоох үйл ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 10.1.4-т заасан холбогдох шаардлагыг хангасан байна.

20.3.Энэ хуулийн 20.1.2, 20.1.3-т заасан төв, 20.2-т заасан хуулийн этгээд нь Үндэсний төвтэй хамтран ажиллаж, кибер халдлага, зөрчлийн талаар харилцан мэдээлэл солилцож ажиллана.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт4.1.1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.