Jury

Гуравдугаар бүлэг. Оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар иргэн, хуулийн этгээдийн оролцоо

Оюуны өмчийн тухай хууль 17 дугаар зүйл. Хамтын удирдлагын байгууллага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-01-23
Мөрдөж эхэлсэн
2020-12-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

17.1.Хамтын удирдлагын байгууллагыг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч болон түүнд хамаарах эрх эзэмшигчдийн санаачилгаар үүсгэн байгуулна.

17.2.Хамтын удирдлагын байгууллагыг зохиогчийн эрхийн бүтээл, түүнд хамаарах эрхийн объектын төрлөөр дагнан байгуулна.

17.3.Хамтын удирдлагын байгууллага зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах үйл ажиллагаа явуулахдаа оюуны өмчийн байгууллагаас зөвшөөрөл авч, хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллана. Гэрээний загварыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

17.4.Хамтын удирдлагын байгууллага үйл ажиллагаандаа сайн засаглалыг нэвтрүүлэх, үр дүн тооцогдохуйц, ил тод байх зарчмыг баримтална.

17.5.Хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нийтэд ил тод, нээлттэй байна.

17.6.Хамтын удирдлагын байгууллагад тавигдах шаардлага, чиг үүрэг, түүнд тавих хяналт болон холбогдох бусад харилцааг Зохиогчийн эрхийн тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль

    Заалт12.8

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.