Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль нь 2024-05-16-нд батлагдсан, 29 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ

Агуулга

29 зүйл

Дөрөвдүгээр бүлэг Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч, түүний эрх, үүрэг

2 зүйл
  1. 19 дүгээр зүйлБүртгэл
  2. 20 дугаар зүйлСоёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн эрх, үүрэг

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хууль тогтоомж

2.1.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэхтэй холбогдсон харилцаанд үйлчилнэ.

3.2.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар энэ хуульд зааснаас илүү тааламжтай нөхцөлийг бусад хуулиар олгож байгаа бол тухайн хуулийн зохицуулалтыг баримтална.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.