16.1.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон эрхийн хүрээнд оюуны өмчийн байгууллага болон эрх бүхий байгууллагад төлөөлүүлэгчийг төлөөлөх эрхтэй байна.
16.2.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд заасан зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд байна.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.3.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрлийг оюуны өмчийн байгууллага олгоно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.4.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээд боловсролтой, оюуны өмчийн салбарт гурваас доошгүй жил ажилласан, ял шийтгэлгүй, 25 нас хүрсэн иргэн байна.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.5.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэгдэж, оюуны өмчийн ашгийн төлөө хуулийн этгээд байгуулж болно.
16.6.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үйл ажиллагаандаа оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажиллах журмыг баримтална.
16.7.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэвшүүлж байгаа шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвартай холбоотой нийтэд нээлттэй болоогүй мэдээллийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
16.8.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мэргэжлийн холбооны гишүүн байна.