Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашигласны төлөө төлбөр ногдуулах, уг төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Газрын төлбөрийн тухай хууль
Газрын төлбөрийн тухай хууль нь 1997-04-24-нд батлагдсан, 13 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 10 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-06-05.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 1997-04-24
- Мөрдөж эхэлсэн
- 1997-07-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-15
- Албан ёсны нэр
- ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ
Агуулга
13 зүйл- 1 дүгээр зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлГазрын төлбөрийн тухай хууль тогтоомж
- З дугаар зүйлГазрын төлбөр төлөгч
- 4 дүгээр зүйлТөлбөр ногдуулах газар
- 5 дугаар зүйлГазрын суурь үнэлгээ, түүнийг тогтоох зарчим
- 6 дугаар зүйлГазрын төлбөр тооцох үзүүлэлт, тэдгээрийг тодорхойлох
- 7 дугаар зүйлГазрын төлбөрийн хувь, хэмжээ
- 8 дугаар зүйлГазрын төлбөрөөс чөлөөлөх
- 9 дүгээр зүйлГазрын төлбөр ногдуулах
- 10 дугаар зүйлГазрын төлбөрийг төлөх, тайлагнах
- 11 дүгээр зүйлГазрын төлбөртэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх
- 12 дугаар зүйлГазрын төлбөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага
- 13 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Газрын төлбөрийн тухай хууль тогтоомж
Газрын төлбөрийн тухай хууль тогтоомж нь Газрын тухай хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
З дугаар зүйл. Газрын төлбөр төлөгч
Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна.
/Энэ зүйлд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.