Jury

Дөрөвдүгээр бүлэг. Эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх, мэдээлэл авах

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль 34 дүгээр зүйл. Нотариатч мэдээлэл нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-21
Мөрдөж эхэлсэн
2018-11-01
Эх сурвалжаас татсан
2026-10-14

34.1.Нотариатч мэдээлэл нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэхэд дараах шаардлагыг хангасан байна:

34.1.1.үйлчлүүлэгчийн хуулиар хамгаалагдсан нууцыг хадгалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн байх;

34.1.2.үйл ажиллагаагаа явуулах ажлын байр, техник хэрэгсэл, программ хангамжтай байх;

34.1.3.архивын баримтыг стандарт, шаардлагын дагуу хадгалах нөхцөлийг бүрдүүлсэн байх;

34.1.4.үйл ажиллагаандаа ашиглах гарын авлага, аргачлал, арга зүйгээр хангагдсан байх;

34.1.5.сургалтад хамрагдсан байх.

34.2.Энэ хуулийн 34.1.5-д заасан сургалтыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.