Jury

Хоёрдугаар бүлэг. Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль 26 дугаар зүйл. Усан замын тээврийн хэрэгсэл, агаарын хөлгийн санхүүгийн түрээс /лизинг/-ийн эрхийн бүртгэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-21
Мөрдөж эхэлсэн
2018-11-01
Эх сурвалжаас татсан
2026-10-14

26.1.Усан замын тээврийн хэрэгсэл, агаарын хөлгийн санхүүгийн түрээс /лизинг/-ийн эрхийг гэрээнд оролцогч аль нэг тал, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан мэдүүлэг болон усан замын тээврийн хэрэгсэл, агаарын хөлгийн санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ.

26.2.Усан замын тээврийн хэрэгсэл, агаарын хөлгийн санхүүгийн түрээс /лизинг/-ийн эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.