Jury

Дөрөвдүгээр бүлэг. Эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх, мэдээлэл авах

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль 36 дугаар зүйл. Цахим мэдээллийн сангаас мэдээлэл авах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-21
Мөрдөж эхэлсэн
2018-11-01
Эх сурвалжаас татсан
2026-10-14

36.1.Эрхийн улсын бүртгэлийн мэдээлэл авсан нотариатч уг мэдээллийг хууль болон гэрээнд заасан зорилгоор ашиглах бөгөөд өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахуйц байдлаар ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.

36.2.Эд хөрөнгө өмчлөгч этгээд эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн өөрийн өмчийн эрхийн бүртгэлийн мэдээллийг цахим мэдээллийн сангаас үнэ төлбөргүйгээр авах эрхтэй.

36.3.Энэ хуулийн 36.2-т заасан өмчлөгчийн мэдээлэл авах эрхийг улсын бүртгэлийн байгууллага хариуцан хангана.

БУСАД ЗҮЙЛ

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.