Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Орон нутгийн хамгаалалтын тухай хууль

Орон нутгийн хамгаалалтын тухай хууль нь 2018-06-27-нд батлагдсан, 24 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 2 огноотой, хамгийн сүүлийнх нь 2022-04-22.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-27
Мөрдөж эхэлсэн
2018-06-27
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ

Агуулга

24 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь улсын батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэхэд чиглэсэн орон нутгийн хамгаалалтын харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Орон нутгийн хамгаалалтын хууль тогтоомж

2.1.Орон нутгийн хамгаалалтын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь батлан хамгаалах тогтолцооны нэгдмэл байдлыг хангахад орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, хэрэгжүүлэх төрийн бүх шатны байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага иргэн, хуулийн этгээдэд хамаарна.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.