Jury

Дөрөвдүгээр бүлэг. Орон нутгийн хамгаалалтын удирдлага

Орон нутгийн хамгаалалтын тухай хууль 15 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-27
Мөрдөж эхэлсэн
2018-06-27
Эх сурвалжаас татсан
2026-10-22

15.1.Монгол Улсын Засгийн газар орон нутгийн хамгаалалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.1.1.орон нутгийн хамгаалалтын талаарх хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж хангах;

15.1.2.орон нутгийн хамгаалалтад шаардлагатай төсвийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

15.1.3.орон нутгийн хамгаалалтын талаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг батлах;

15.1.4.орон нутгийн хамгаалалтын асуудлаар үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын харилцан ажиллагааг зохицуулах;

15.1.5.орон нутгийн хамгаалалтын нэгдсэн сургууль, аймаг, нийслэлийн Засаг даргын цугларалтыг зохион байгуулах шийдвэр гаргах;

15.1.6.галт зэвсэг, техник, материал хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, даалгаваржуулах, тэдгээрийг ашиглах журмыг батлах.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Орон нутгийн хамгаалалтын нэгдсэн сургууль зохион байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Орон нутгийн хамгаалалтын нэгдсэн сургууль зохион байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.