Jury

Тавдугаар бүлэг. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын бүрэн эрх, хуулийн этгээд, иргэний үүрэг

Орон нутгийн хамгаалалтын тухай хууль 19 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-27
Мөрдөж эхэлсэн
2018-06-27
Эх сурвалжаас татсан
2026-10-22

19.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн хамгаалалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

19.1.1.орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах;

19.1.2.аймаг, нийслэлийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө боловсруулах ажлыг удирдах;

19.1.3.орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг жил бүр тодотгох, шаардлагатай өөрчлөлтийн талаарх саналаа батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

19.1.4.сум, дүүргийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг батлах;

19.1.5.аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тухайн жилд хэрэгжүүлэх орон нутгийн хамгаалалтын арга хэмжээ, санхүүжилтийг тусгах;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.1.6.орон нутгийн хамгаалалтын хүч хэрэгслийг томилгоожуулах;

19.1.7.орон нутгийн хамгаалалтын нөөцийг бүрдүүлэх, иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, техник, материал хэрэгслийг даалгаваржуулах;

19.1.8.орон нутгийн хамгаалалтын сургалтыг зохион байгуулах;

19.1.9.орон нутгийн хамгаалалтын мэдээллийн сан бүрдүүлэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.