Jury

Дөрөвдүгээр бүлэг. Орон нутгийн хамгаалалтын удирдлага

Орон нутгийн хамгаалалтын тухай хууль 17 дугаар зүйл. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-27
Мөрдөж эхэлсэн
2018-06-27
Эх сурвалжаас татсан
2026-10-22

17.1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага орон нутгийн хамгаалалтын талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

17.1.1.энэ хуулийн 16.1.4-т заасан баримт бичгийг боловсруулах;

17.1.2.аймаг, нийслэлийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хянаж, дүгнэлт гаргах;

17.1.3.орон нутгийн хамгаалалтын сургалтыг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих;

17.1.4.орон нутгийн хамгаалалтыг төлөвлөн хэрэгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг даргыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

17.1.5.орон нутгийн хамгаалалтын онол, арга зүй, шинжлэх ухаан, инновацийн хөгжлийг хангах;

17.1.6.орон нутгийн хамгаалалтын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.