Jury

Гуравдугаар бүлэг. Орон нутгийн хамгаалалтын нөөц, төлөвлөлт, сургалт

Орон нутгийн хамгаалалтын тухай хууль 10 дугаар зүйл. Орон нутгийн хамгаалалтын төлөвлөлт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-27
Мөрдөж эхэлсэн
2018-06-27
Эх сурвалжаас татсан
2026-10-22

10.1.Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөтэй байна.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.2.Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө нь улсын болон цэргийн дайчилгааны төлөвлөгөөтэй уялдсан байна.

10.3.Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын орон нутаг дахь нэгж үйл ажиллагааны төлөвлөгөөндөө орон нутгийн хамгаалалтын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.