Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль нь 2017-12-08-нд батлагдсан, 37 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 7 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-06-05.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-12-08
Мөрдөж эхэлсэн
2018-06-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ

Агуулга

37 зүйл

Гуравдугаар бүлэг Мал, амьтны өвчинтэй тэмцэх

12 зүйл
  1. 11 дүгээр зүйлМал, амьтны халдварт өвчний жагсаалт батлах
  2. 12 дугаар зүйлХалдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээ
  3. 13 дугаар зүйлБэлэн байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх
  4. 14 дүгээр зүйлХалдварт өвчнийг тандах, өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах
  5. 15 дугаар зүйлХалдварт өвчнийг оношлох, шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлэх
  6. 16 дугаар зүйлХалдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний бүсчлэл
  7. 17 дугаар зүйлХорио цээрийн дэглэм тогтоох, цуцлах
  8. 18 дугаар зүйлХязгаарлалтын дэглэм тогтоох, цуцлах
  9. 19 дүгээр зүйлХорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед ажиллах мэргэжлийн баг, ангийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа
  10. 20 дугаар зүйлХорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагаа
  11. 21 дүгээр зүйлМал, амьтны шимэгчтэх өвчинтэй тэмцэх арга хэмжээ
  12. 22 дугаар зүйлМал, амьтны халдваргүй өвчний оношилгоо, эмчилгээ

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилго

1.1.Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Мал, амьтны эрүүл мэндийн хууль тогтоомж

2.1.Мал, амьтны эрүүл мэндийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, өвчингүй, тайван улс, бүс, нутаг, хамгаалалттай аж ахуй, хот айл, аж ахуйн нэгжийг тогтоон баталгаажуулах үйл ажиллагаа, мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэврийн үзлэг, лабораторийн шинжилгээ, мал эмнэлэг, хорио цээр, хязгаарлалтын хяналт, шалгалттай холбогдох харилцаанд үйлчилнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3.2.Зэрлэг амьтнаас мал, тэжээвэр амьтанд дамжин халдварладаг халдварт өвчнийг тандах арга хэмжээнд үйлчилнэ.

3.3.Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, мал, амьтны тэжээлийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.