Jury

Дөрөвдүгээр бүлэг. Нийтийн эрүүл мэндийг хамгаалах

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 25 дугаар зүйл. Мал, амьтны тэжээлийн нэмэлтийн хяналт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-12-08
Мөрдөж эхэлсэн
2018-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

25.1.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мал, амьтны тэжээлийн нэмэлтийг улсын бүртгэлд бүртгэх, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, эсхүл олон улсын хэрэглээнээс хасагдсан тэжээлийн нэмэлтийг зах зээлээс эгүүлэн татах асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

25.2.Мал, амьтны тэжээлийн нэмэлтийг бүртгэх, худалдах, эгүүлэн татах журмыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.3.Мал, амьтны тэжээлийн нэмэлтийн аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар зохицуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.