Jury

Зургадугаар бүлэг. Мал эмнэлгийн үйлчилгээний санхүүжилт

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 35 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдээс санхүүжүүлэх арга хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-12-08
Мөрдөж эхэлсэн
2018-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

35.1.Мал эмнэлгийн үйлчилгээтэй холбогдсон дараахь зардлыг иргэн, хуулийн этгээдээс санхүүжүүлнэ:

35.1.1.амьтны хүрээлэнгийн, циркийн, лабораторийн болон тэжээвэр амьтны эрүүл мэндийг хамгаалахад шаардагдах мал эмнэлгийн үйлчилгээний бүх зардал;

35.1.2.халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр зааснаас бусад зардал;
/Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

35.1.3.шимэгчтэх өвчинтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа энэ хуулийн 33.1.3.2, 34.2.4, 34.3.1-д зааснаас бусад арга хэмжээний зардал;
/Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

35.1.4.халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх үйлчилгээний энэ хуулийн 22.6-д зааснаас бусад бүх зардал;

35.1.5.мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлыг баталгаажуулахтай холбогдсон бүх зардал;

35.1.6.холбогдох хууль, тогтоомжид заасан бусад зардал.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.