Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 5 дугаар зүйл. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахад баримтлах зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-12-08
Мөрдөж эхэлсэн
2018-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

5.1.Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах талаар дараахь үндсэн зарчмыг баримтална:

5.1.1.мал эмнэлгийн үйлчилгээний мэргэжлийн, шуурхай, бие даасан, нэгдмэл байдлыг хангах;

5.1.2.мал эмнэлгийн үйлчилгээг энэрэнгүй ёс, шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан тэгш, хүртээмжтэй хүргэх;

5.1.3.нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны хориг саадыг арилгахад чиглэх;

5.1.4.үндэсний онцлог, уламжлалд тулгуурлан, олон улсын жишиг, чиг хандлагад нийцүүлэх;

5.1.5.төр, иргэн, хуулийн этгээдийн хамтын үйл ажиллагаанд тулгуурлах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.