Jury

Гуравдугаар бүлэг. Мал, амьтны өвчинтэй тэмцэх

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 20 дугаар зүйл. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-12-08
Мөрдөж эхэлсэн
2018-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

20.1.Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт дараахь үйл ажиллагааг хориглоно:

20.1.1.энэ хуулийн 19.3.2-т заасны дагуу байгуулсан шалган нэвтрүүлэх цэгээс бусад газраар хүн, мал, тэжээвэр амьтан, тээврийн хэрэгсэл орох, гарах, дамжин өнгөрөх;

20.1.2.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.3-т заасан орон нутгийн онцгой комиссын зөвшөөрөлгүйгээр бэлчээр, нутаг сэлгэх;

20.1.3.нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, хүн, мал, амьтны бөөгнөрөл бий болгох;

20.1.4.мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэх, тээвэрлэх, худалдах;

20.1.5.халдварт өвчнөөр өвчилсөн мал, амьтан байрлаж байсан хашаа, байр, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг халдваргүйтгэхээс өмнө дахин ашиглах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.