Jury

Арван хоёрдугаар бүлэг. Шагнал, мөнгөн урамшуулал

Төрийн албаны тухай хууль 51 дүгээр зүйл. Шагнал, мөнгөн урамшуулал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-12-07
Мөрдөж эхэлсэн
2019-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-04

51.1.Онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсэн, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн болон бусад нөхцөл, шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг дараахь хэлбэрээр шагнаж, урамшуулна:

51.1.1.үнэ бүхий зүйл дурсгах;

51.1.2.Монгол Улсын цол хүртээх, төрийн дээд одон, медалиар шагнуулахаар нэр дэвшүүлэх;

51.1.3.Засгийн газар болон бусад төрийн байгууллагын шагналд тодорхойлох;

51.1.4.улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох.

51.2.Энэ хуулийн 51.1.1-д заасан шагнал олгох, 51.1.3-т заасан шагналд тодорхойлох болон 51.1.4-т заасан мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар, 51.1.2-т заасан шагналд нэр дэвшүүлэх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч тус тус батална.

51.3.Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 16Хураах
  1. Журамд өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Журам батлах, журмын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  8. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  9. Журамд өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  10. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.