Jury

IV хэсэг. Төрийн албан дахь хөдөлмөрийн харилцаа. Арван нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Төрийн албаны тухай хууль 42 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх үндэслэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-12-07
Мөрдөж эхэлсэн
2019-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-04

42.1.Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно:

42.1.1.ээлжийн амралттай;

42.1.2.эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөөтэй;

42.1.3.дотоод, гадаад албан томилолттой;

42.1.4.зургаан сар хүртэл хугацаагаар мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, 2 жил хүртэл хугацаагаар өндөр хөгжилтэй оронд магистр, докторын сургалтад хамрагдсан;

42.1.5.удирдах дээд байгууллага, албан тушаалтны шийдвэрээр өөр ажил үүрэг гүйцэтгэж байгаа;

42.1.6.жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй;

42.1.7.албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсантай холбоотой асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй;

42.1.8.албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан;

42.1.9.албан хаагч өөр албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон;

42.1.10.албан хаагч нас барсан.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.