Jury

V хэсэг. Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн. Арван гуравдугаар бүлэг. Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, олон нийтийн хяналт

Төрийн албаны тухай хууль 52 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх нийтлэг үндэслэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-12-07
Мөрдөж эхэлсэн
2019-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-04

52.1.Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ.

52.2.Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ.

52.3.Төсвийн байгууллагын төсвийн шууд захирагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харьяа байгууллагын үйл ажиллагааны үр дүнгээр үнэлнэ.

52.4.Төрийн жинхэнэ албан хаагчийн байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажилласан байдлыг тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд нэмэлт ажлаар тусгаж, үнэлж дүгнэнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.