Jury

Хоёрдугаар бүлэг. Төрийн албаны эрхэм зорилго, ангилал, зарчим, стандарт, санхүүжилт

Төрийн албаны тухай хууль 7 дугаар зүйл. Төрийн албаны зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-12-07
Мөрдөж эхэлсэн
2019-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-04

7.1.Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална:

7.1.1.ард түмэнд үйлчлэх;

7.1.2.мэргэшсэн, тогтвортой байх;

7.1.3.улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх;

7.1.4.Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах;

7.1.5.төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах;

7.1.6.ил тод байх;

7.1.7.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;

7.1.8.захирах, захирагдах ёсыг баримтлах.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль

    Заалт6.1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.