Jury

II хэсэг. Иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа. Хоёрдугаар бүлэг. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх, нэгтгэх, түдгэлзүүлэх, дуусгавар болгох

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 18 дугаар зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хугацаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

18.1.Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй:

18.1.1.энэ хуулийн 6.2.1, 6.2.2-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жил;

18.1.2.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6.2.3-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил;

18.1.3.энэ хуулийн 6.2.4, 6.2.5-д заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил;

18.1.4.энэ хуулийн 6.2.6-д заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил.

18.2.Төлбөр авагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 18.1-д заасан хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдвол хэтрүүлсэн хугацааг сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт шүүхэд гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш 3 жилийн дотор нөхөн сэргээж болно.

18.3.Энэ хуулийн 18.2-т заасны дагуу хэтрүүлсэн хугацааг сэргээсэн тохиолдолд энэ тухай шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор гүйцэтгэх хуудас олгуулахаар шүүхэд хандана.

18.4.Тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой, эсхүл төлбөр төлөгчид тодорхой хугацааны туршид давтамжтай төлбөр төлөх болон бусад үүрэг хүлээлгэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхэд энэ хуулийн 18.1.4, 18.5-д заасан хугацаа хамаарахгүй бөгөөд үүрэг хүлээлгэсэн бүхий л хугацааны туршид албадан гүйцэтгэж болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

18.5.Төлбөр төлөгч энэ хуулийн 18.4-т заасан үүргээ гүйцэтгэвэл зохих сүүлийн хугацаанаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй.

18.6.Төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхээс зайлсхийсэн, оргон зайлсан хугацааг энэ хуулийн 18.1, 18.5-д заасан хугацаанд оруулан тооцохгүй. Энэ тохиолдолд энэ зүйлд заасан хугацааг төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг олж илрүүлснээс эхлэн шинээр тоолно.

18.7.Гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан тохиолдолд энэ хуулийн 18.1, 18.5-д заасан хугацааг гүйцэтгэх баримт бичгийг буцааснаас эхлэн шинээр тоолно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.