Jury

II хэсэг. Иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа. Хоёрдугаар бүлэг. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх, нэгтгэх, түдгэлзүүлэх, дуусгавар болгох

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 31 дүгээр зүйл. Гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

31.1.Иргэний шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг дараахь үндэслэлээр төлбөр авагчид буцаана:

31.1.1.төлбөр авагч хүсэлт гаргасан;

31.1.2.төлбөр авагч шүүхийн шийдвэрт заасан, эсхүл төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон авахаас татгалзсан;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31.1.3.төлбөр авагч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад удаа дараа саад учруулсан, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал бий болгосон.

31.2.Энэ хуулийн 31.1-д заасан үндэслэлээр төлбөрийг гаргуулах боломжгүй нь тогтоогдсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч энэ тухай тэмдэглэл үйлдэж, гүйцэтгэх баримт бичиг, холбогдох баримтыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлнэ.

31.3.Гүйцэтгэх баримт бичгийг буцаах үндэслэлтэй гэж үзвэл ахлах шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг зохих ёсоор битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан, худалдан борлуулсан, нуугдмал эд хөрөнгийг олж илрүүлэх талаар зохих ажиллагаа явуулсан эсэхийг хянан үзэж, тогтоол гаргана.

31.4.Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 31.1.1, 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй.

/Энэ хэсгийн "31.1.2" гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон./

31.5.Тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой гүйцэтгэх баримт бичиг болон энэ хуулийн 31.1.3-т заасан үндэслэлээр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан нь уг үндэслэл арилсан тохиолдолд түүнийг дахин ирүүлэхэд саад болохгүй.

31.6.Шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан тухай төлбөр төлөгчид мэдэгдэнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хуулийн цэцийн тогтоол

    ЗаалтЭх бичвэр2314

  2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр2314

  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр2

  4. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийн тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.