Jury

III хэсэг. Захиргааны болон зөрчлийн хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа. Арван дөрөвдүгээр бүлэг. Захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 124 дүгээр зүйл. Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хугацаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

124.1.Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь хугацаа өнгөрсөн тохиолдолд захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй:

124.1.1.энэ хуулийн 6.3.1, 6.3.3, 6.3.4-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3 жил;

124.1.2.энэ хуулийн 6.3.2-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан.

124.2.Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 124.1.1-д заасан хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдвол хэтрүүлсэн хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6-д заасан журмын дагуу сэргээх бөгөөд энэ тухай шийдвэр гарснаас хойш 3 сарын дотор гүйцэтгэх баримт бичиг олгуулахаар шүүхэд хандана.

124.3.Хариуцагч гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхээс зайлсхийсэн хугацааг энэ хуулийн 124.1.1-д заасан хугацаанд тооцохгүй.

124.4.Гүйцэтгэх баримт бичгийг нэхэмжлэгчид буцаасан тохиолдолд хугацааг энэ хуулийн 18.7-д заасны дагуу тоолно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.