Jury

II хэсэг. Иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа. Хоёрдугаар бүлэг. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх, нэгтгэх, түдгэлзүүлэх, дуусгавар болгох

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 21 дүгээр зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

21.1.Энэ хуулийн 20.3-т заасан үндэслэл байхгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна.

21.2.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолд гүйцэтгэх баримт бичиг, хөрөнгө битүүмжилсэн, эсхүл хураан авсан акт, нэхэмжлэлийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээгээр хүн, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан баримт бичиг, тодорхойлолт болон шаардлагатай бусад баримт бичгийг хавсаргана.

21.3.Хуулийн хүчин төгөлдөр болсон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын талаар шүүхэд гомдол гаргахгүй.

21.4.Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг хүлээн авсан даруйд энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.