Jury

Арван тавдугаар бүлэг. Зөрчлийн хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 144 дүгээр зүйл. Баривчлах шийтгэл оногдуулсан шийдвэрийг гүйцэтгэх нийтлэг үндэслэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

144.1.Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрээр оногдуулсан баривчлах шийтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэнэ.

144.2.Баривчлах төв нь хуулийн этгээдийн эрх эдэлнэ.

144.3.Баривчлах төв болон баривчлах байр /цаашид "баривчлах байр" гэх/ нь баривчлах шийтгэлийг эдлүүлэх зориулалтын өрөө, тасалгаа, харуул хамгаалалт бүхий барилга байгууламжтай байх бөгөөд баривчлагдсан этгээдийн байрлах өрөө нь энэ хуулийн 209.1-д заасан шаардлагыг хангасан байна.

144.4.Баривчлагдсан этгээдийг энэ хуулийн 208.1, 208.2-т заасны дагуу тус тусад нь байрлуулах бөгөөд баривчлах байрны нөхцөл болон бусдын эрүүл мэндэд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд баривчлагдсан этгээдийг ганцаарчлан хорихыг хориглоно.

144.5.Баривчлах байр нь тусгаарлах тасалгаатай байх бөгөөд түүнд шилжүүлэх журмыг энэ хуулийн 230.1, 230.2-д заасанд нийцүүлэн баривчлах байрны дотоод журмаар тогтооно.

144.6.Гадаадын иргэнийг саатуулах тухай шүүхийн шийдвэрийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.