Jury

Арван тавдугаар бүлэг. Зөрчлийн хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 140 дүгээр зүйл. Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх хугацаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

140.1.Энэ хуулийн 6.4-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй.

140.2.Шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээд шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн, оргон зайлсан хугацааг энэ хуулийн 140.1-д заасан хугацаанд оруулан тооцохгүй.

140.3.Энэ хуулийн 140.1-д заасан хугацааг гүйцэтгэх баримт бичгийг буцааснаас эхлэн шинээр тоолно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.